Баян-Өлгий


Баян-Өлгий Аймгийн Улаан Загалмайн Хороо

            МУЗН нь Монгол орны хэмжээнд хүн амын бүх давхаргад хүрч ажиллах бололцоотой , бүтэцтэй, зохион байгуулалттай болж гишүүд дэмжигчèäийнхээ эгнээг өргөтгөж чадсанаар өргөн олны дэмжлэг хүлээсэн байгууллага болон хөгжиж байгаа. Ард түмний дунд олон хэлбэрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, сайн ажилгаатай чадварлаг үндэсний нийгэмлэг болохыг зорьж ажиллаж байгаагийн нэг нь манай аймгийн УЗХороо юм.

          Аймгийн УЗХороо нь анх 1959 оны 6-р сарын  14-нд 817 гишүүнтэй байгуулагдаж, даргаар Эр¿¿ëèéã хамгаалах хэлтсийн дарга Ж. Уатхан, орлогч даргаар Д. Даниял нар ажиллаж байжээ. 1990-ээд оноос бие даасан сайн дурын зарчимд тулгуурлàсан олон нийтийн байгууллага болж, дүрэм, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн, жинхэнý хүн ардын сайн сайханы төлөө үйлчлэх, тэдний хамгийн ойр дотны байгууллага болсон.

          Гамшиг осол, олныг хамарсан өвчин, ядуурал энэ бүхэнд улаан загалмай бололцоотой бүхнээ хийж, хүн ардын зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхийн төлөө ажиллаж ирэв. Аймгийн УЗХороо зах зээлийн хүнд үед ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, ажилëаараа тэргүүний хороодын эгнээнд багтаж ирсэн нь энэ байгууллагад ажиллаж, оюун ухаан, сэтгэл зориулсан хүмүүсийн нөр их хөдөлмөр юм. Ж. Уатхан, Д, Даниял, Б.Атей,  Ж.Марзия, К.Жазкей, У.Хуанган, Н.Есей, Т.Шаруан, М.Унатхан, Х.Тания  нарын гавьяа энэ байгууллагын түүхэн хуóдсанд үлдэх нь гарцаагүй.   

 

Аймгийн УЗХорооны тэргүүнээр Б.Лазатхан удирдах зөвлөлийн гишүүнээр Өлгий сумын ЗД Ө. Хабай, Эрчим ХХК-ны захирал Д. Мурат, ЭМГ-ын дарга С. Айгүл, Гэр бүл хөгжлийн төвийн дарга Х. Пернегүл, Монстрой-Эра ХХК-ны        захирал Р. Гажайв, Аймгийн Боловсролын газарын дэд дарга   Х. Асхар, ОБХ-н дарга Б. Энхжаргал, НХҮХэлтэсийн дарга Б. Цэрэндорж нар тус тус ажиллаж байна.      

                                                                                 

Санхүүгийн хорооны бүрэлдэхүүнд Бекен, Хайратхан, Арша нар байна. Мөн Аймгийн УЗХорооны даргаар Х.Ертай  ня-бо Х. Лазат, арга зүйч А. Асемгүл нярав С. Бержан нар ажиллаж байна .2014 оны байдлаар 250 сайн дурын идэвхтэнтэй, СДИ-үүдийн ахлагч нь Ч. Өлзийсүрэн ангийн дарга Д. Ардах, А.Сайрангүл, Б.Баршагүл, Ж.Күлиман нар хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.

 

Гамшгийн мэдээлэл, сургалт сурталчилгааны Баруун болон Алтай бүсийн төвүүдэд хамрагддаг Дунд шатны Улаан Загалмайн Хороодын дарга,арга зүйч, идэвхтэн сонгуультан, сайн дурынханд МУЗН-ийн гишүүнчлэл, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шинэ дүрмийн тухай мэдээлэл өгч, санал солилцох,гамшиг,ослын үед ажиллах чадавхийг нэмэгдүүлэх , хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэх сургалт Баян-өлгий аймгийн Улаан Загалмайн Хороонд 2014 оны 8 сарын 15-16-нд 2 өдрийн сургалт, семинар явагдана.2014 оны 8-р сарын 14-нд Япон улсын Осака хотод суугаа ерөнхий консул Ч.Күланда болон дагалдан яваа 16 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт ажиллаж байна. Мөн УЗХ-д уулзалт, ярилцлага зохион байгуулж, хүмүүнлэгийн үйлсийн хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаад бид бүхэн маш их баяртай байна.